Окане Холдингс ҮЦК ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 5-р сарын 17-ны өдрийн 225 дугаар тогтоолын дагуу “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-г авсан хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
"Бид хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчидад зах зээлийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах боломжийг олгож хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, өгөөжийг боломжит хамгийн өндөр түвшинд байлгахыг зорьдог."
алсын хараа
“Тогтвортой санхүүжилтийн эко системийг цогцлооно” гэсэн алсын хараа нь Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын баялаг бүтээгчдэд хүртээмжтэй тогтвортой санхүүжилтийн эко системийг цогцлоож гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэлийн менежментээр хангагдсан мэргэжлийн хөрөнгө оруулалтын багц удирдлагыг санал болгож эдийн засагт хөгжилд урт хугацаанд хувь нэмрээ оруулахад оршино.
эрхэм зорилго
Дотоодын баялаг бүтээгчдэд санхүүгийн хүртээмжтэй шийдлийг санал болгоно. Хөрөнгө оруулалтын багцыг мэргэжлийн удирдлагаар хангаснаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын боломжийг тэлэх, урт хугацааны өндөр өгөөжийг хангах ажиллана. Судалгаа, стратегийн оновчтой удирдлага, эрсдэлийн менежментээр дамжуулан хөрөнгө оруулагчдыг дэлхийн санхүүгийн зах зээлээс өгөөж хүртээнэ.
Төлөөлөн удирдах зөвлөл
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Ц.Минжин
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
Б.Айдын
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
Д.Мөнхгэрэл
Удирдлага
Б.Айдын
Гүйцэтгэх захирал
Б.Айдын нь Хаан банканд мэргэжилтэн, Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-д Зээлийн газрын захирал зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд 2024 оны 2 сараас эхлэн Окане холдингс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй.
Б.Билгүүн
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Б.Билгүүн нь “Мандал Ассет Менежмент” хөрөнгө оруулалтын менежментийн компанид хөрөнгө оруулалтын менежерээр, “Говь” хувьцаат компанийн хөрөнгө удирдлагын хэлтэст хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан туршлагатай. Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын баклаврын зэрэгтэй.
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны 34, 602 Тоот
Утас:
+976 89898996
Мэйл:
info@okane.mn
© 2026 Оканэ Холдингс ҮЦК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.